Exclusive
үндэсний брэнд
үгүй болсон ч, улсаас авсан зээлээ төлнө
“Exclusive” компанийн фейсбүүх хуудсанд “Энэ төрийн бурангүй
дээрэмчин, дарамтлагч, авлигачдыг үзэн ядаж, энэ өчүүхэн хийсэн юмаа зогсоох
шийдвэр хамт олон гаргалаа” гэж бичсэн байсан. Үүнийг уншаад үнэхээр танай
компани үйл ажиллагаагаа зогсоож байна уу гэсэн асуулт өөрийн эрхгүй төрлөө?
Г.Майцэцэг: Манай төрийнхөн үндэсний
үйлдвэрлэгчидээ дэмжинэ гэж их ярьдаг. Нэг талаасаа дэмжээд байна уу гэхээр
нөгөө талаасаа их дарамт байна. Үйлдвэрлэгч бид нар хэдий хүртэл тэсэх вэ?
Үнэхээр энэ үйлдвэрлэл Монгол оронд хэрэгтэй юм уу. Бид нар хэдий хүртэл зовох
вэ? Бид нарын энэ хийгээд байгаа юм ард түмэнд маань хэрэгтэй юм уу? Ер нь
больё. Үнэхээр үнэ цэнэгүй юм бол тараая гэдэг байр суурьнаас бичсэн юм.
Компани дампуурлаа зарлана гэсэн үг үү?
Г.Майцэцэг: Exclusive гэсэн
брэнд гэсэн нэр маань байхгүй болох байх гэж би бодож байна. Яагаад гэхээр
өнөөдөр цаасан дээр их өртэй гээд тайлан ч авахаа больчихсон. Бид нар нэрээ солих
нь уу, үгүй юу мэдэхгүй. Удахгүй албан ёсоор ард түмэндээ хэлж, зарлана. Бид нар
эхнээсээ л бүх юмыг ил тод байлгахыг хүссэн. Эхнээсээ л авлигыг дэмжихгүй
гэдгээ ил тод зарласан.
Танай компанид 150 сая төгрөгийн татварын торгууль
оногдуулаад, шүүх хурал болсон. Одоо энэ торгуулийг төлж байна уу?
Г:Майцэцэг: Ер нь бол би энэ торгуулийг би
хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энд тоон дээр асуудал байдаг юм. 150 саяын 130 сая нь НӨАТ-ын асуудал байдаг
юм. Яг НӨАТ гэхээр миний буруутай үйл явдал биш. Яагаад гэхээр энэ миний
тавьсан НӨАТ биш, миний худалдан авалтанд ирсэн НӨАТ-ын падаан байхгүй юу. Намайг
юу гэж буруутгасан гэхээр хуурамч падаан цуглуулсан гээд байгаа. Тэр хуурамч
падааныг хэн үйлдвэрлэсэн бэ гэхээр Татварын Ерөнхий Газар үйлдвэрлэсэн байдаг.
Хэн өгсөн бэ гээд цаанаа эзэнтэй байдаг юм. Энэ үйл явдлыг хоёр жилийн дараа
мэдлээ. Гэтэл үүнийг тухай бүрд нь хэн шалгаж болох, болохгүйг хэлэх ёстой вэ
гэвэл Татварын Ерөнхий газар. Тэрнээс биш НӨАТ-ын падаан үнэн үү гэдгийг би
шалгаж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн гажуудал байхгүй юу. Тэгэхээр ийм
гажуудлыг болиочээ гэдэг утгаар хандах газарт нь хандаж, татварын системд
өөрчлөлт хийгээсэй гэсэн. Гэтэл энэ
маань өнөөдөр хоёр авгайн хоорондох хэрүүл болчихоод байгаа нь үнэхээр харамсалтай.
Тэгээд 150 сая
төгрөгний торгуулийг төлөх актанд гарын үсэг зурснаас хойш 3 сарын дараа манай
компанийн данс хаачихсан. Данс хаана гэдэг чинь тухайн компанийг үх гэж
байгаатай адилхан байхгүй юу. Би энийг өрийг төлөхийн тулд ажиллах хэрэгтэй шүү
дээ. Гэтэл надад ажиллах бололцоо ерөөсөө олгоогүй. Энийг л би дарамт гээд
байгаа юм. Би торгууль төлнө гэдгийг хүлээн зөвшөөрч актанд гарын үсэг зурсан.
Гэтэл данс хаагаад, түүнийг нь би эсэргүүцэж шүүх дээр очсон. Гэтэл энэ нь
хууль ёсны дагуу болчихоод байна. Тэгэхээр тогтолцоо нь буруу байгаа байхгүй
юу. Европад конторбанд, хүний наймаа хийсэн компанийн дансыг хаадаг. Гэтэл
манай компанийн данс хааснаас болоод 3 тэрбум төгрөгийн гэрээгээ алдсан.
Танай компани Польшид Exclusive брэндийн нэрийн дэлгүүрээ нээнэ гэж байсан?
Энэ бол дараагийн
том асуудал. Татварын ерөнхий газрын байцаагчдын нэр төрд халдсан гэх хэргээр
шалгуулж байгаа. Тэгээд гадагшаа явах эрхийг маань хаачихсан, одоо хүний батлан
даалтад байгаа. 9-р сарын 10-нд Польшийн Кракулд манай дэлгүүр нээлтээ хийх
байснаа 20-ны өдөр хүртэл хойшлуулчихсан. Би гадаадын түншүүдээсээ ичиж байна.
Монгол улсаа бодсондоо би ичээд худлаа хэлж байгаа байхгүй юу. Өнөөдөр
Ерөнхийлөгч Элбэгдорж “баялаг бүтээж байгаа хүмүүсээ өмгөөлж хамгаалахаасаа
битгий ичээч” гэж хэлж байсан. Гэтэл энэ хаана байна? Зүгээр л лоозон байдлаар
хэлж байна. Зүгээр л хаячихая гэж бодсон. Гэхдээ ард түмэн, хэрэглэгчид их
тусгаж авлаа. Энэ хэмжээгээрээ бид нар үнэ цэнэтэй байгаа юм байна гэдгээ мэдэж
авсандаа баяртай байна. Тэгээд үйлдвэрлэгч хүн хэзээ ч бууж өгдөггүй. Тэгэхээр
бид брэндийнхээ нэрийг өөрчлөх үү эсвэл Exclusive
баяртай болж байна уу гэдэг цаашдаа яриад шийдэх байх.
Танай компани Чингис бондын хөрөнгөнөөс 750 сая төгрөгийн
хөнгөлөлттэй зээл авсан шүү дээ. Тэгэхээр энэ мөнгийг буцааж төлүүлэхийн тулд
танай компанийн дансыг хаачихсан юмуу?
Данс хаана гэдэг
бол системийн гажуудал гэдгийг би дахиад хэлье. Чингис бондын хөнгөлөлттэй
зээлийн хувьд төр дэмжээд, Голомт банкаар дамжуулаад 750 сая төгрөг авсан. Зээл
авахдаа энэ 750 сая төгрөгнөөс 4 дахин их хөрөнгөө Голомт банкинд байршуулж,
барьцаалаад зээл авсан хүмүүс. Тийм болохоор өөрсдийгөө ч хохироохгүй, улсаа ч
хохироохгүй. Тэгэхээр ард түмэн бол санаа зовох хэрэггүй. Бид төлөх ёстой юмаа
төлнө, авах ёстой юмаа ч авна.
/Ярилцлагын хэсгээс сийрүүлэв. Бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорхи линкээр орно уу. https://soundcloud.com/user-996266535/exclusive /
/Ярилцлагын хэсгээс сийрүүлэв. Бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорхи линкээр орно уу. https://soundcloud.com/user-996266535/exclusive /
No comments:
Post a Comment